ЭСҮТ-ийн захирлын 2021 оны А/141 тоот тушаалын дагуу Говь-Сүмбэр Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ЭСҮТ-н ЭСТҮ-ны дарга, тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа, ЭСТҮА-ны Гомбын Нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Л.Басхүү, лабораторийн техникч Г.Энхсайхан, Резидент эмч Ж.Түдэвдорж, жолооч Ц.Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 06 дугаар сарын 10-16 өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл онош зүйн тасгийн Эмгэг судлалын лабораторийг Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад нийцүүлэн ЭСҮТ-с Австрали Улсын AMOS брэндийн “AEM 450” загварын хагас автомат эд зүсэгч микротомыг суурилуулж, үйл ажиллагаа доголдсон байсан “OLYMPUS CX41” загварын гэрлийн микроскопыг засварлаж, “INFINITY1” камерийг холбон онлайн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж, 2021.05-р сарын 143 умайн хүзүүний эсийн шинжилгээг будаж, онош дүгнэлт өгч, лабораторийн техникчийг ажлын байран дадлагажуулан, 2016-2020 оны хоорондох эмнэлгийн нас баралт, эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, эс судлалын шинжилгээний судалгаа гаргаж, Говьсүмбэр аймгийн 3 Сумын эрүүл мэндийн төвүүдийн нас барагчийн цогцос хадгалах, эмгэг судлалын шинжилгээ хийх нөхцлын талаарх судалгаа гаргаж, эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хамтран ажилласан Говь-Сүмбэр Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА