Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эмгэг судлалын тусламж үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх тухай” А/194 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс санаачлан Эрүүл мэндийн яам, Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар Япон улсын Сакура маркийн 20.000 долларын үнэ бүхий зүсэгч микротомыг Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг болон Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын лабораторийн тасагт гардуулах арга хэмжээ 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цахимаар боллоо.
Арга хэмжээнд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч Ц.Цэрэндагва нар биечлэн оролцож тус төвийн захирал, АУ-ны доктор Г.Уянгаас тоног төхөөрөмжөө гардан авлаа. Арга хэмжээний төгсгөлд тоног төхөөрөмжтэй ажиллах зааврыг тус төвийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням аймгуудын эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нарт өглөө.
ЭСТҮА-ны Лавлагаа лаборатори