Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Лавлагаа, лабораторид ашиглаж буй химийн хортой бодис, лабораторийн үйл ажиллагаанаас үүсэх аюултай хог хаягдлаас эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмгэг судлалын лабораторийн техникч нарт химийн бодисын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, дадлага олгох ажлын байрны “Химийн хортой, аюултай бодистой харьцах аюулгүй ажиллагаа” гэсэн 6 удаагийн цуврал сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Насанд хүрэгсдийн болон Хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт 18 лабораторийн техникч хамрагдаж, уг сургалтаар химийн бодисын аюулын талаарх мэдээлэл, ажлын байрны химийн бодисын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, дадлыг тестын үнэлгээгээр бататгаж, лабораторид ажиллаж буй техникч нарын химийн бодисын аюулгүй ажиллагааг сайжруулах үр дүнтэй сургалт боллоо.
ЧАНАРЫН АЛБА