Эмгэг судлалын үндэсний төвийн “Анатомийн эмгэг судлал” үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нар нь Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн олон удаагийн дайчилгаанд ажиллаж байгаа тул тэднийг дэмжиж, урамшуулах зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 08,9-ний өдрүүдэд “Хамтдаа_давна” уриатай резидент эмч нараа дэмжих аяныг зохион байгууллаа. Уг аяны хүрээнд тус төвийн нийт албан хаагчид сэтгэлийн хандив хүргэж, Резидент эмч нарын хүсэлтээр дулаан цамц бэлэглэн урам өгч, алдаршуулж байна.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба