1. Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2021-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
- 2021-01-15-нд ЭСҮТ-ийн захиргаа, ЭСҮТ-ийн ҮЭХорооны хооронд 2021-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, СБД-ийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээ хэлэлцээрийг бүртгүүлсэн.
2. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр (2019-2023)-ийг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Ковид-19 халдварын үед дархлаажуулалтыг дэмжих витаминжуулалтын аян зохион байгуулсан. Үүнд:
- Монос ХХК-с нийт ажилчдад “Витагрифф Витамин С 1000мг”-тай витамин тараасан.
- Enica ХХК-с
- Чацарганы үрийн тос
- Чацарганы хальсны тос
- Маалингийн үрийн тос
- Хулууны үрийн тос
- Будааны хэвний тос
- Турмерикийн тос
- Үр тарианы тос
- Хар үрийн тос
- Яншуй үрийн тос
- Нохой хошууны үрийн тос зэрэг Нийт 10 төрлийн биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 1 сарын хэрэглээг өгсөн. Нийт 5,254.800 төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн нийт ажилчдад тараасан.
3. ҮЭХорооны 2021 оны төлөвлөгөөнд тусгасан Залуучуудын ажлын хэсгийн үйл ажиллагаа: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цэвэр агаар-Эрүүл аж төрөх үндэс ”хаврын баярыг зохион байгуулсан. 2021-03-07 нд “Цэвэр агаар-Эрүүл аж төрөх үндэс” хаврын баярыг Богд хан уулын оргил 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүний оргилд зохион байгуулсан.
5. КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн ажлын ачаалал ихсэж, ажилчид өөрсдөө ихээр өвдөж байгаатай холбоотой цалинг 2 дахин нэмэгдүүлэх болон өвдсөн хугацааны цалин "Эрүүл мэндийн тухай" хуулийн 31-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж олгохыг ЭСҮТ-ийн эмч ажилчид бид шаардаж байна гэсэн гарын үсэг нийт ажилчдаар зуруулсан.
6. Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт/тариф/-ын нэмэлт хэлэлцээрт өөрчлөлт оруулсан.
7. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмүүлэх "2Х" түр хороо байгуулсан.
8. 2021 оны 6-р сарын 29-нд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмүүлэх
- Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдлийн даатгалд хамруулах
- Монголын эрүүл мэндийн салбар бүхэлдээ УЛААН БҮС болсон тул улаан, ногооноор ялгаварлахгүй байх
9. МҮЭСТО-нд "Эмч ажилтнууд энд хүрээд сөхөрлөө" хэвлэлийн бага хурал хийсэн.