2021 оны 05-р сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЗГ-ын 2019 оны 25 дугаар тогтоолоор Резидент эмч нарын хөдөлмөрийн хөлсийг тогтоон, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн сургалт эрхлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан резидент эмч нарыг суралцан ажиллуулах шинэ харилцааг зохицуулах мэдлэг олгох чиглэлээр сургалт эрхлэх байгууллагуудад “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт сургалт зохион байгуулсан. Уг сургалтанд ССЭШГХАлбаны сургалтын мэргэжилтэн Б.Баяржаргал хамрагдсан ба сургалтын үеэр резидент эмч нарын сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулахаас гадна Ко-19 халдварын үед дайчлагдан ажиллах резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж, цаг үетэй холбоотой судалгаа, тайланг хурдан шуурхай гарган ажилласанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт мэдлэг чадвар, сэтгэл оюунаа зориулан ажилласныг үнэлэн ЭМХТ-ийн нэрэмжит шагнал болох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” Хүндэт тэмдгээр шагнуулав.
Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба