Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаал, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 07 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв түүнтэй адилтгах хувийн хэвшлийн эмнэлгийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан тул Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/421 дүгээр тушаалаар 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж “БАТЛАМЖ”-аа 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гардан авлаа.
Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэе.