Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс уламжлан болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь "ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ 2021" нэрийн дор 2021 оны 10 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.
Уг хурал нь эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач нарыг хамруулсан үндэсний хэмжээний томоохон хурал бөгөөд эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг хэлэлцүүлэн шинэ залуу эрдэмтэн судлаачдыг шалгаруулдаг. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд "МОНГОЛЫН ЭМГЭГ СУДЛАЛ СЭТГҮҮЛ"-ийн тусгай дугаарт хэвлэгдэн нийтлэгдэхээс гадна нийслэл хот болон 21 аймгийн эмнэлгийн байгууллагуудад тараагдах юм. Тус хуралд хэлэлцүүлэх илтгэлийг комиссын шийдвэрээр сонгох ба шилдэг өгүүлэл, ховор тохиолдолуудыг шалгаруулж, урамшуулна.
Та бүхэн эрдэм шинжилгээний өгүүллийг Монголын Эмгэг Судлал сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх журмын дагуу бичиж 2021 оны 10 сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх линкээр илгээгээрэй.
Линк: ЭНД ДАРЖ илгээнэ үү
Та бүхэн сонирхосон асуултаа 9999-4820 утсаар холбогдон асуух боломжтой.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба