“Судсаар хийх эмчилгээ түүний хүндрэл” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа

A- A A+
“Судсаар хийх эмчилгээ түүний хүндрэл” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сувилахуйн алба, Сувилахуйн тэнхимтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22 өдөр "Судсаар хийх эмчилгээ түүний хүндрэл" сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.

Судсаар хийх эмчилгээ дэлхий дээр жил бүр хэдэн зуун сая удаа буюу хэвтэн эмчлүүлэгчдийн 80% хийгдэж буй эмчилгээний арга юм. Судсанд тавьсан катетрийн хүндрэл 90% хүртэл тохиолдож байна. Дээрх эмчилгээний дийлэнх хувийг сувилахуйн мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа бөгөөд сувилагчийн үйлдэл хийх ур чадвар, хүндрэлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хожим гарах хүндрэлийг бууруулах үр дүнтэй арга гэж үздэг байна.

Уг сургалтад 62 холболтоор 74 сувилагч, эх баригч оролцож цаашид үе шаттай сургалт зохион байгуулахаар харилцан зөвшилцлөө.

Хамтран ажилласан ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн алба, Сувилахуйн тэнхимийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба