Эмгэг судлалын үндэсний төв нь Бүгд найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл Интернэйшнл” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинар зохион байгуулах гэж байна. Тус сургалт нь хот, аймаг орон нутгийн эмгэг судлаач, эс судлаач эмч нар болон эд эс судлалын лабораторийн техникч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд уг сургалтын зорилготой. Иймд эмгэг судлаач болон эс судлаач эмч нар, лабораторийн техникч болон бусад холбогдох чиглэлийн эмч нарыг идэвхитэй оролцохыг урьж байна.
Сургалтын хэлбэр: Цахим вебинарт доорхи Зүүм линкээр нэвтрэнэ.
https://us02web.zoom.us/j/86749490324
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
№
Хэлэлцэх тохиолдолын сэдэв
Сургагч багшийн нэр
Хугацаа
Огноо
1
Зөөлөн эдийн хавдар: Мөгөөрсний хоргүй хавдар болон өмөнгийн тохиолдол хэлэлцүүлэг
О.Энхээ /ЭСҮТ, ЭСТҮА, Ахлах зэргийн эмгэг судлаач эмч, АУ-ы доктор/
15:30-16:30
X/07 Пүрэв
2
“Эмгэг судлалын лабораторийн техникчдэд техник ажилбарын зарим зөвлөмж” сургалт хэлэлцүүлэг
Д.Балжинням /ЭСҮТ-ийн лавлагаа лабораторийн эрхлэгч/
X/14 Пүрэв
3
“Ходоодны биопсийн шинжилгээ – хавдрын сэжигтэй тохиолдол” хэлэлцүлэг
Б.Ундармаа /Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч/
X/21 Пүрэв
4
“Төрөхийн гэмтэл, хоол боловсруулах замын эрхтний гажиг” аутопсийн тохиолдол хэлэлцүүлэг
Л.Басхүү /ЭСҮТ, ЭСТҮА, Эмгэг судлаач эмч/
XI/04 Пүрэв
5
“Шингэний цитологи” тохиолдол хэлэлцүүлэг
Б.Ганзориг /ЭСҮТ, эмгэг судлаач эмч, АУ-ы магистр /
XI/11 Пүрэв