“Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинар сургалт үргэлжилж байна

A- A A+
“Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинар сургалт үргэлжилж байна

Эмгэг судлалын үндэсний төв нь Бүгд найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл Интернэйшнл” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинарийг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг цуврал вэбинарын 10-р сарын 07-ны өдрийн нэгдүгээр хэсэгт “Зөөлөн эдийн хавдар: Мөгөөрсний хоргүй хавдар болон өмөнгийн тохиолдол хэлэлцүүлэг” сэдвээр ЭСҮТ, ЭСТҮА, Ахлах зэргийн эмгэг судлаач эмч, АУ-ы доктор О.Энхээ сургалтыг удирдан амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд нийслэл болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудаас нийт 47 холболтоор 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар идэвхитэй хамрагдлаа.

Хоёрдугаар хэсгийн сургалт 10-р сарын 14-ны Пүрэв гаригт 15:30 цагаас “Эмгэг судлалын лабораторийн техникчдэд техник ажилбарын зарим зөвлөмж” сэдэвтэй сургалт хэлэлцүүлэгийг ЭСҮТ-ийн лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням удирдан явуулах ба та бүхэн доорх холбоосоор нууц үггүй шууд нэвтрэх боломжтой. 

 

Zoom link:https://us02web.zoom.us/j/84450604681

Meeting ID: 844 5060 4681

 

Нийт 5 удаагийн энэхүү цуврал сургалтын үр дүнд гарын авлага боловсруулах ба сургалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт үнэгүй тараагдах юм. Та бүхнийг дараагийн цуврал сургалтанд идэвхитэй хамрагдахыг урьж байна.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба