Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан Эмгэг судлалын үндэсний төв нь тус төвд суралцаж буй төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын 1,2-р дамжааны резидент эмч нар, эс судлаач эмч, технологич, лабораторийн техникчээр суралцагчдыг хамруулан “ЭРҮҮЛ АМЬДРАЛ - ЭРҮҮЛ АМЬСГАЛ” өдөрлөгийг 10 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Өдөрлөгийг “Монголын Спорт Анагаах Ухааны Шинэ Үе Академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан ба спортын ач тус, амьсгал дэмжих Ратата дасгалын ач холбогдолын талаар маш сонирхолтой мэдээлэл хүргэн дасгалыг хэрхэн хийх талаар танилцууллаа. Мөн уг өдөрлөгийг ивээн тэтгэж АЗИ ФАРМА ХХК-аас амин дэмийн багцыг тус төвийн нийт суралцагч нарт гардуулав.
Хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.
Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба