Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг судлаач эмч, эд эс судлалын лабораторийн техникч нарын тасралтгүй суралцах шаардлагыг үндэслэн “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинарийг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл уг цуврал вэбинарын 10-р сарын 14-ны сургалтаар эд эс судлалын лабораторийн техникч нарт зориулан “Эмгэг судлалын лабораторийн техникчдэд техник ажилбарын зарим зөвлөмж” сургалт хэлэлцүүлэгийг ЭСҮТ-ийн Лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням удирдан амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд нийслэл болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудаас нийт 53 холболтоор 70 орчим эмч, эд эс судлалын лабораторийн техникч, эмнэлгийн мэргэжилтэн нар холбогдлоо.
Дараагийн вэбинар сургалт маань хүндэтгэх шалтгааны улмаас хойшлон 10-р сарын 25-ны Даваа гаригт 15:30 цагаас “Ходоодны биопсийн шинжилгээ – хавдрын сэжигтэй тохиолдол хэлэлцүүлэг” сэдэвтэй сургалт хэлэлцүүлэгийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа удирдан явуулахаар төлөвлөөд байна. Иймд та бүхэн доорх холбоосоор нууц үггүй шууд нэвтрэх боломжтой.
Zoom link: https://us02web.zoom.us/j/84655933734
Та бүхэнд амжилт хүсье.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба