ЭСҮТөвийн ҮЭХ-ноос “Өлзийг Бадруулагч Хийдийн” АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ-тэй танилцах аяллыг зохион байгууллаа.

A- A A+
ЭСҮТөвийн ҮЭХ-ноос “Өлзийг Бадруулагч Хийдийн” АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ-тэй танилцах аяллыг зохион байгууллаа.

ЭСҮТөвийн ҮЭХ-ны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус үндэсний төвийн хамт олон 2014.11.09-нд бурханч лам Г.Пүрэвбатын “Өлзийг Бадруулагч Хийдийн” АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ-тэй танилцах аяллыг зохион байгуулж,үндэсний уламжлалт ур ухаан болоод байгалийн сонин содон тогтоц, бурхан урлаачдын сонирхолтой зохиомж, уулын чулуу, модны ур зэргээр бүтээсэн урлагийн бүтээлүүдтэй танилцав. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн сүм нь Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан бүтээгдсэн сүм музей юм.

Аглаг бүтээлийн сүмийн үзвэрүүд:

  • Аглаг бүтээлийн сүм
  • Арслан гарьдын хүү найман хөлт арслан
  • Газрын даруулга яст мэлхий
  • Үст загас
  • Сэтэрт мод
  • Цагаан лянхуан хүрд
  • Рашаан гардаг лусын суварга
  • Үүдэн хад
  • Эргэх хавцал
  • Эхийн сав
  • Эхийн умай
  • Амьдралын үүд мод
  • Заан хад
  • Ембүү хад
  • Лам хад
  • Тэнгэрийн нударга хад
  • Мөр хад
  • Хүрдэн гишүүнт мод
  • Гулсдаг хад
  • Үдэлтийн суудал хад