Мэдээ оруулсан огноо: 2013.10.07 Байгууллагын хэмжээнд ёс зүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлын хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн хорооны дүрэм, журам” сэдвээр асуулт, хариултын “АХА” тэмцээнийг 2013.10.04-нд зохион байгуулав. Уг тэмцээнд III тасгийн лаборант Н.Баярмаа түрүүлж, I тасгийн эмгэг судлаач эмч Б.Лхагвадорж II байр эзэлж мөнгөн шагналаар шагнуулав.