Түр хүлээнэ үү
ЭСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн 2014 онд хийсэн судалгааны бүтээлүүд
- 2016-01-01
- 417 уншсан
- 1 минут уншина
- Эмгэг судлаач эмч О.Энхээ “Хүзүүний тунгалгийн булчирхайн анхдагч тодорхойгүй өмөнгийн иммуногистохимийн оношлогооны дүн” сэдвээр Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан бүтээл,
- Төвийн эмч мэргэжилтнүүдийн Монгол-Германы хамтарсан эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний 6-р хуралд танилцуулж, эмхтгэлд хэвлүүлсэн бүтээлүүд,
- “Давсагны уротель эсийн өмөнг дэд төрлөөр нь ялгасан дүн”,
- “Пневмопатийн морфологийн хэлбэрүүд”,
- “Жирэмсний хожуу үеийн хордлоготой болон хордлогогүй дутуу төрсөн эхчүүдийн ихсийн эдийн бүтцийн өөрчлөлт”,
- “Ховор тохиолдох болох хажуугийн хатингиралт хатуурлын эмгэг судлалын оношлогоо”,
- “Тунгалгийн булчирхайн саркойдоз өвчний морфологи оношлогооны асуудал”,
- “Дэлүүний үрэвсэлт хуурамч хавдар”,
- “Эндометриоз оношлогдсон эмэгтэйчүүдийн амьд сорьцын шинжилгээний дүн ба эмнэлзүйн хоорондын уялдаа” ,
- Тасгийн эрхлэгч Х. Гэрэлээ:
- “Ходоодны хорт хавдрын үеийн иммуногистохимийн оношлогооны асуудалд” өгүүллийг “Монголын Анагаах Ухаан” сэтгүүлд,
- “Иммуногистохимийн аргаар ходоодны хорт хавдрыг ялган оношлож, тавиланг тогтоосон судалгаа” өгүүллийг “Хавдар судлал” сэтгүүлд тус тус хэвлэгдсэн,
- Тасгийн эрхлэгч Б.Уранчимэг ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан ª.Ýíõæàðãàлын “Пневмопатийн оношлогооны арга, урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох” сэдэвт судалгааны ажлыг удирдаж, “Пневмопатийн бүтэц зүйн оношлогоо” зөвлөмж хэвлүүлсэн,
- Эмгэг судлаач эмч О.Энхээ болон бусад судлаачид хамтран:
- “Immunohistochemical study results of human coronary atherosclerosis of Mongolia” өгүүллийг “KCR 2014”, “Зүрх судасны төв” сэтгүүлүүдэд,
- “Атеросклерозтой титэм судсыг иммуногистохимийн аргаар шинжилсэн дүн” өгүүллийг “Эрдэмтэн эмэгтэйчүүдийн бүтээлийн эмхтгэл” сэтгүүлд,
- “Атеросклерозтой титэм судасны хананд судасны зарим биомаркерыг илрүүлсэн дүн”, “Хатуурсан титэм судасны хананд зарим биомаркерыг илрүүлсэн дүн” зэрэг өгүүллүүдийг Био-Анагаахын салбарын эрдмийн чуулганд танилцуулж, хэвлүүлсэн байна.