ЗАРЛАЛ

A- A A+
ЗАРЛАЛ

Үнийн санал ирүүлэх тухай

Тус төв нь Монгол улсын хэмжээнд амьд ахуйн эд, эсийн түвшинд өвчтөний оношийг тогтоох, эмнэлэгт нас барагсдад эмгэг судлалын задлан шинжилгээ хийж онош, дүгнэлт өгч эмчилгээг үнэлэн баталгаажуулж, улсын хэмжээнд эмгэг судлалын албыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.

            Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.1 дэх заалтын дагуу Эмгэг судлалын үндэсний төв нь 2015 онд нэн шаардлагатай дараах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахаар төлөвлөж байгаа тул холбогдох техникийн тодорхойлолт, нийлүүлэх үнийн саналаа 2015.03.20-ны дотор тус үндэсний төвд албан бичгээр ирүүлнэ үү.

 

Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр
1 Усан ванн
2 Слайд хатаагч
3 Задлан шинжилгээний багаж
4 Слайд хадгалах шкаф /10000 ширхэг шилний багтаамжтай/

 

Холбоо барих утас: 313820.