Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/304 захирамжаар “Шилдэг тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага”, “Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад”-ыг шалгаруулж, урамшуулах болзол, шалгуур үзүүлэлтүүд батлагдсан. Шалгаруулалтанд оролцох эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад 2015 оны 6 дугаарын сарын 02-ны өдрийн дотор хүний нөөцийн менежерт материалаа ирүүлнэ үү.
Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажиллагсдыг шалгаруулах шалгуур:
Нийтлэг шаардлага:
- Тухайн байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх, багц цагийн бүрдэлт хангасан байх
- Мэргэжлийн алдаа, зөрчил гаргаагүй байх
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлагын зөрчилгүй байх
“Шилдэг эмч” шалгаруулах тусгай шалгуур:
- Шинэлэг, бүтээлч ажил санаачлан хийж, тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, тодорхой үр дүн гаргасан байх
- Тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагаанд биечлэн идэвхитэй оролцсон байх /ижил мэргэжилтний үзлэг, дотоод хяналт г.м/
- Эрүүл мэндийн салбарын болон байгууллагын эрдэм шинжилгээ, практикийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байх
- Ажлын үзүүлэлтүүдэд чанарын ахиц дэвшил гарсан байх /эхийн эндэгдэл, өвчтний эдгэрэл, г.м/
- Мэдлэг мэргэжил болон багаар ажиллах чадвараа дээшлүүлж байгууллагын соёлд хувь нэмрээ оруулсан байх
- Үйлчлүүлэгчийн болон хамт олны санал, талархлыг хүлээсэн, ёс зүйн зөрчил гаргаагүй байх
“Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн” шалгаруулах тусгай шалгуур:
- Шинэлэг, бүтээлч ажил санаачлан хийж, тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, тодорхой үр дүн гаргасан байх
- Тусламж үйлчилгээний чанар сайжруулах үйл ажиллагаанд биечлэн идэвхитэй оролцсон байх /ижил мэргэжилтний үзлэг, дотоод хяналтын ажлууд г.м/
- Ажлын үзүүлэлтүүдэд чанарын ахиц дэвшил гарсан байх
- Онол практикийн бага хурал, ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон байх
- Мэдлэг мэргэжил болон багаар ажиллах чадвараа дээшлүүлж байгууллагын соёлд хувь нэмрээ оруулсан байх
- Үйлчлүүлэгчийн болон хамт олны санал, талархлыг хүлээсэн, ёс зүйн зөрчил гаргаагүй байх
“Шилдэг үйлчилгээний ажилтан” шалгаруулах тусгай шалгуур:
- Шинэлэг, бүтээлч ажил санаачлан хийж, тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, тодорхой үр дүн гаргасан байх
- Ажлын үзүүлэлтүүдэд чанарын ахиц дэвшил гарсан байх
- Мэдлэг мэргэжил болон багаар ажиллах чадвараа дээшлүүлж байгууллагын соёлд хувь нэмрээ оруулсан байх
- Сайн туршлага нэвтрүүлэх, бусдад ажлаа танилцуулах чиглэлээр санаачлагатай ажилласан байх
Шалгаруулалтанд ирүүлэх материал:
- Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнаар шалгаруулах болсон үндэслэл, дүгнэлт
- Төрийн албан хаагчийн нэгдүгээр маягтыг бөглөж ирүүлэх
- Тасгийн хамт олны хурлын тэмдэглэл
- Ажил байдлын тодорхойлолт
- Шалгуур үзүүлэлт бүрийг хангасныг нотлох материалыг хавсаргана
Шалгаруулалт:
1-р шат. Эмгэг Судлалын Үндэсний Төв нь энэхүү шалгаруулалтанд эмгэг судлаач эмч, эд, эсийн лабораторийн лаборант, үйлчилгээний ажилтнуудаас 3 хүртэлх нэрсийг тодорхойлж Нийслэлийн Эрүүл мэндийн Газарт хүргүүлэх.
2-р шат. Эрүүл мэндийн байгууллагуудаас тодорхойлсон эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдаас Нийслэлийн Эрүүл мэндийн Газар шалгаруулалтыг явуулж, шилдэгүүдийг тодруулна.