Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит 2015 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.

A- A A+
Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит 2015 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг байгууллагдсаны 90 жилийн ойн хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны харьяа байгууллагуудын дундах Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжилт 2015 оны аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд 2015 оны 5 дугаар сарын 02-03 өдрүүдэд зохион байгуулагдаж тус үндэсний төвийн баг 21 тамирчидтай, идэвхтэй оролцлоо.

Тус үндэсний төвийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг Хүүхдийн төв сувилал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн багуудтай тоглож хэсгээ тэргүүлсэн ба гар бөмбөгийн эрэгтэй баг Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг багуудтай тоглож хэсгээ тэргүүлсэн амжилттай тус тус оролцлоо.

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг, гар бөмбөгийн эмэгтэй баг, шатар болон ширээний теннисний төрөлд оролцсон эрэгтэй, эмэгтэй тамирчид хэсгийн тоглолтоор тэмцээнийг дуусгалаа.

Спортын арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчид, албан хаагчдад талархал илэрхийлье.