МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, СУРГАЛТ   ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, СУРГАЛТ

 ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

            Тус үндэсний төвийн чанарын менежер Б.Уранчимэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2015.06.09-06.15-ны өдрүүдэд “Баруун бүсийн аймгуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдлын үнэлгээ” цогц сургалтын үйл ажиллагаанд оролцон 2012-2015 оны “Баруун бүсийн аймгуудад эндсэн эхийн түүхэнд хийсэн үнэлгээний дүн”-г танилцуулж, “Оношийн асуудал түүний шийдэл”сэдвээр лекц уншсан.

Мөн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт гарсан эхийн эндэгдлийн тохиолдлын эмнэлзүй эмгэг судлалын хурлыг  хийсэн ба Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015.06.10-06.11-ны өдрүүдэд Эмгэг судлалын лабораторийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч цаашид анхаарах асуудалд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан.

 

 

 

 

 

 

III-тасгийн эрхлэгч Ц.Энхбат, лабораторийн эрхлэгч Д.Нарантуяа, чанарын менежер Б.Уранчимэг нар Орхон аймгийн Баруун Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв,  Дархан –Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх, чанарын шалгалт болон сургалт явуулах” ажлаар 2015.05.21-05.29-ны өдрүүдэд 3 эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож ажиллав.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын эмгэг судлалын тусламж үйлчилгээг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.