2015.08.17
Тус үндэсний төвөөс зохион байгуулж буй Монгол-Солонгосын “Эмгэг эд, эс судлалын оношилгооны асуудлууд” сэдэвт хамтарсан наймдугаар, “Эмгэг судлалын ховор тохиолдлууд, түүний оношилгооний асуудал” сэдэвт дотоодын сургалтууд 2015 оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд тус тус Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Сургалтаар 2 багц цагийн гэрчилгээ олгон, лекцийн эмхэтгэлээр хангана.
Сургалтанд Монгол, Солонгосын нэр хүнд бүхий профессор, багш нар, эмгэг судлал болон эс судлалын орчин үеийн чиг хандлага, оношилгооний асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хичээл заан, туршлага солилцоно.
Уг сургалтад амжилттай оролцохыг хүсье
Судалгаа шинжилгээ, сургалт, гадаад
харилцааны алба