Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эмгэг судлалын үндэсний төвийн барилгын асуудлыг хэлэлцэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.
Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэгэд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, аргазүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм. Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны 9 өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна.Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйлажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж Засгын газраас үзсэн.
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эх сурвалж: http://www.zasag.mn/news/view/10699