“Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” үндэсний
VI конгресст оролцлоо
“Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” үндэсний VI конгресст “Эх нярайн тусламжинд зайн оношилгооны дэмжлэнг үзүүлэх” төсөл, “Эх хүүхдийн эрүүл мэнд-эрдэм судлал” XXVI эрдэм шинжилгээний хурал 2015 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгуулагдаж, тус үндэсний төвөөс чанарын албаны дарга Б.Уранчимэг, эмгэг судлаач эмч Ш.Болортуяа нар оролцлоо.
Эх нярайн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн эрдэм шинжилгээний хуралд Эмгэг судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга Б.Уранчимэг, тасгийн эрхлэгч М.Пагамдулам, эмгэг судлаач эмч Ш.Болортуяа, ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ө.Энхжаргал нарын “Жирэмсэн үеийн тархины артери-венийн судасны мальформаци” сэдэвт ховор тохиолдолын танилцуулгыг хийлээ.