Симпозиумд оролцлоо

A- A A+
Симпозиумд оролцлоо

Монгол-Японы хамтарсан олон улсын 7 дугаар симпозиумд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хоол боловсруулах эрхтэн системийн хорт хавдрын мэс заслын эмчилгээ” сэдэвт Монгол-Японы хамтарсан олон улсын 7 дугаар симпозиум 2015 оны 9-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж ЭСҮТ-ийн тасгийн эрхлэгч М.Цэцэгдэлгэр, Б.Болортуяа, эмгэг судлаач эмч Х.Жанибек нар оролцлоо. Энэхүү хурлаар ЭСҮТ-ийн тасгийн эрхлэгч Б.Болортуяа “Хөхний хавдрын эмгэг судлалын асуудал” судалгааны бүтээлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Тус симпозиумын илтгэгчид болон оролцогсод хүний амь насыг аврах, эмчилгээний тактик, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд орчин үеийн шинжилгээ, молекул биологи, молекул генетикийн шинжилгээг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэвших шаардлагатай байгааг онцолж байлаа.