Эмгэг судлаач эмч нарын ээлжит мэргэжлийн
хичээл зохион байгуулагдав
Эмгэг судлалын үндэсний төвийн 2015 оны “Эмгэг судлаач эмч нарын ажлын байрны тасралтгүй сургалт”-ын хуваарийн дагуу төлөвлөсөн нийт 20 хичээлээс одоогийн байдлаар 12 хичээл зохион байгуулагдсан байна. Тус төвийн эмэг судлаач эмч нар болон гадаад, дотоодын эрдэмтэн профессорууд хичээл зааж өөрсдийн мэдлэг, ур чадварыг хуваалцан туршлага солилцдог билээ. 2015 оны 5 дугаар 20-нд ХБНГУ-ын Кауфборн Раунсбург хотын Патологийн институтын профессор Иохам Алфер “Эндометрийн хавдар” сэдвээр хичээл заав.
2015 оны 9 дүгээр сарын 23-нд ээлжит хичээл зохион байгуулагдаж, Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, ЭМСЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, эмгэг судлалын ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч, эмгэг судлалын профессор Ш.Энхтуяа “Иммуногистохимийн будгийн аргын хэрэглээ” сэдвээр слайд-тайлбарт хичээл, ЭСҮТ-ийн 2 дугаар тасгийн эмгэг судлаач эмч Ш.Болортуяа “Артери венийн мальформаци эхийн эндэгдлийн шалтгаан болох нь”, мөн тасгийн эмгэг судлаач эмч С.Наранзул “Цөсний хүүдийн хортой хавдар” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.