Олон Улсын Ахмадын өдрийг дэлхий нийтээр 1990 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн ба 2015 онд НҮБ-аас уг өдрийг “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн улс орнууддаа уриалсан билээ. Эмгэг судлалын үндэсний төвөөс өндөр насны тэтгэвэрт гарсан 20 ахмадууддаа 10 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэл үзүүллээ.
Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулан ажиллаж байсан ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.