Ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

A- A A+
Ахмадуудыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

 

“Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласны дагуу Эмгэг судлалын үндэсний төв нь ахмад эмч, лаборант, ажилтан нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг Геронтологийн үндэсний төвтэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Эрүүл мэндийн үзлэгээр зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, ясны эдийн нягтрал болон өлөн үеийн цусан дахь сахар тодорхойлох шинжилгээнүүд мөн зүрх судас, мэдрэл, арьс харшил, уламжлалт, настны төрөлжсөн эмчийн үзлэгт тус тус хамруулж, зөвлөгөө тусламжийг үзүүллээ.

Хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөлийг бууруулахад хувь хүн бүрийг оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвээр сурталчилгаа хийлээ.

Энэхүү үзлэгт нийт хамрагдвал зохих хүмүүсийн 59% нь хамрагдаж, сэтгэл ханамж өндөр байлаа.