Сургалтанд хамрагдлаа

A- A A+
Сургалтанд хамрагдлаа

“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” сургалтанд хамрагдлаа

Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4,5 төсөл, Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ”-ийн сургагч багш бэлтгэх сургалтанд 2015 оны 10 дугаар сарын 19-23 өдрүүдэд тус үндэсний төвийн ХАБЭА-н ажилтан Г.Энхжаргал хамрагдлаа.

Үндэсний сургагч багш бэлтгэх энэхүү сургалт нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ болон АНУ-ын Иллинойсийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хамтран боловсруулсан хөтөлбөрийн дагуу явагдаж, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, үйлчлүүлэгчдэд халдвар хоёрдогчоор дамжихаас сэргийлэх мэдлэгийг танхимийн сургалтаар олж авсан.