АШУҮИС-тай хамтран “Онош, оношийн зөрүү, эмчийн алдаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
АШУҮИС-ийн Эм зүй Био-Анагаахын сургуулийн Эмгэг бүтэц, үйл судлалын тэнхим, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн профессорын баг хамтран Багануур Эрүүл Мэндийн Төвийн эмч нарт 10 дугаар сарын 24-ний өдөр, Чингэлтэй Эрүүл Мэндийн Төвийн эмч нарт 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байрны сургалт семинарийг зохион байгууллаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, эмнэлзүйч эмч нарын онош тавилтыг дээшлүүлэх, эмнэлзүй, эмгэг судлалын салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ЭСҮТ-ийн чанарын албаны дарга, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч, эмгэг судлалын профессор Б.Уранчимэг “Оношийн асуудал, түүний шийдэл” сэдвээр лекц уншиж, тулгарч буй асуудлуудын талаар ярилцлаа.