Ёс зүйн салбар хорооны гишүүд сургалтанд хамрагдлаа
Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМСЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 16-17 өдрүүдэд зохион байгуулж тус үндэсний төвийн Ёс зүйн салбар хорооны 7 гишүүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.