Стандартууд батлагдлаа.

A- A A+
Стандартууд батлагдлаа.

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээтэй холбоотой стандартууд батлагдлаа.

 

Улсын хэмжээнд эмгэг судлалын албанд зайлшгүй хэрэглэгдэх стандартуудыг Эмгэг судлалын үндэсний төв 2014 оноос эхлэн үе шаттай боловсруулж, Стандартын үндэсний зөвлөлийн 2015.11.26-нд өдрийн хурлаар дараах 5 стандартыг батлууллаа.

  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үед эмгэг судлалын дээж авах, дүгнэлт гаргах аргачлал
  • Элэг, цөс, цөсний зам болон нойр булчирхайн эмгэгүүдийн үед эмгэг судлалын дээж авах, дүгнэлт гаргах аргачлал
  • Эмэгтэй бэлэг эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед эмгэг судлалын дээж авах, дүгнэлт гаргах аргачлал
  • Эд, эс судлалын лабораторид дээж хүлээн авч, боловсруулах үйлдэл
  • Эд эс судлалын лабораторид цэр, хөх, бамбай булчирхай, шингэний эсийн шинжилгээ, түүнээс С блок бэлтгэх үйлдэл

 

Стандарт боловсруулсан багийн хамт олонд талархал илэрхийлье.