Эмгэг судлалын үндэсний төвийн нийт эмч, ажиллагсад харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн сурагчдад сэтгэлийн хандив өргөлөө.
Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулъя”аяны хүрээнд ЭСҮТ-н нийт эмч, ажилчдын зүгээс сайн үйлсийн аян зохиүн байгуулж харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн сурагчдад сэтгэлийн дэм, сурах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тус сургуулийн дотуур байранд бүрэн автомат угаалгын машин, ус цэвэршүүлэгч хандивлалаа.
Тус сургуулийг зорин очиход сүлд модны наадам нь зохиогдож байсан бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж тэднээр бахархах сэтгэл төрлөө. Манай байгууллагын эмч, ажиллагсад нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд үргэлжлүүлэн тусламжийн гараа сунгахаар болоод байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай