Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын мэдлэг ур чадварын тэмцээнд ЭСҮТ, ӨАГ, АӨСҮТ-ийн хамтарсан “ГАЛ” баг  оролцлоо.

A- A A+
Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын мэдлэг ур чадварын тэмцээнд ЭСҮТ, ӨАГ, АӨСҮТ-ийн хамтарсан “ГАЛ” баг  оролцлоо.

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үндсэн мэргэшил эзэмшихээр суралцаж буй эмч нарын дунд мэдлэг, ур чадвар авхаалж самбааг сорих  тэмцээнийг  2015.12.18 өдөр зохион байгуулсан бөгөөд уг тэмцээн нь гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллагдаж байна. Уг тэмцээн Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтанд суралцагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж хандлагыг төлөвшүүлэх, суралцах идэвхийг өрнүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойоор зохион байгуулагдсан юм.

ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдсан тус тэмцээнд манай ЭСҮТ-өөс гадна төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллууд АШУҮИС, УНТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, Ач АУИС, Ачтан эмнэлэг, ШУГТЭ , АӨСҮТ, Өргөө амаржих газар, УХТЭ, СЭМҮТ, ЭМЖЖ эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн резидент эмч нарын 8 баг оролцсон байна. Тус тэмцээнд ЭСҮТ, ӨАГ болон АӨСҮТ резидент эмч нар хамтрсан “Гал” багийн Багийн ахлагч: Анхгэрэл / НӨАГ /, Гишүүд:  Дөлгөөн / ЭСҮТ/, Цэнд-Аюуш / ЭСҮТ /, Бадралмаа / НӨАГ /, Бат-Идэр / АӨСҮТ /, Ундрах / АӨСҮТ/ нар 7 р байрыг эзэлж амжилттай оролцсон багийн гишүүддээ сурлагын амжилт хүсье.