Эмгэг судлаач эмч, эд, эсийн лабораторийн лаборант нарын мэргэжлийн зэргийн шалгалтанд горилогч нар 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Хүний нөөцийн менежерт материалаа өгнө үү.
Мэргэжлийн зэрэг олгох шалгуур
Ахлах зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
- Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил давтан ажилласан байх.
- Тухайн мэргэжлээрээ үндсэн мэргэшил эзэмшсэн байх.
- Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
- Тухайн мэргэжлээрээ 13 түүнээс дээш жил давтан ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй.
- Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
- Тухайн мэргэжлээрээ үндсэн мэргэшил эзэмшсэн байх
- Боловсролын докторын зэрэгтэй байх.
- Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил давтан ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй.
- Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал:
- Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл;
- Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар);
- Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар;
- Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 3х4 хэмжээний зураг 2 хувь;