ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН САНАЛЫГ ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ.

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙН САНАЛЫГ ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ.

Эмгэг судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн хурал 2016 оны 1 дүгээр сарын 28 ний өдөр хуралдав. Эмгэг судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Ш.Энхтуяа хурлыг даргалан явуулав. Хурлаар эмгэг судлалын үндэсний төвийн эрдэм, шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох болон шинжлэх ухаан технологийн захиалгат төслийн асуудлыг хэлэлцэн дараах 4 төслийн саналыг Эрүүл мэндийн спортын яаманд хүргүүлэх шийдвэр гаргав. Үүнд:

  • Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эсийн амьдралын чанарыг үнэлэх, эдийн ховхоролыг биопсийн шинжилгээгээр хянах, кадаврын донорын эрхзүйн асуудлыг харьцуулан судлах

  • Тунгалагийн зангилааны эмгэгийн үед иммуногистохимийн оношилгооны технологийг нутагшуулах нь

  • Бөөрний түүдгэнцэрийн эмгэгүүдийг эд судлалын өвөрмөгц будгийн болон иммунофлюресценцийн аргаар ялган оношлох нь

  • Монгол хүүхдийн дунд тохиолдож буй Гиршспрунг өвчнийг молекул генетик иммуногистохимийн аргаар оношлох