“Эмгэг судлаач эмч нарт зориулсан Интерактив сургалт, сурталчилгааны материал боловсруулах нь” төслийн хаалтын ёслол боллоо.

A- A A+
“Эмгэг судлаач эмч нарт зориулсан Интерактив сургалт, сурталчилгааны материал боловсруулах нь” төслийн хаалтын ёслол боллоо.

 

Ёслолын үйл ажиллагаа 2016 оны 3 сарын 1- ны 15.30 цагаас Эмгэг судлалын үндэсний төвд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд хүнтэд зочиноор ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Монгол дахь суурин төлөөлөгч Су-Нюуит-У, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг, мөн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, эмгэг судлалын ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ш.Энхтуяа нар уригдан оролцлоо. 

 ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Монгол дахь суурин төлөөлөгч Су-Ньюуит-У баяр хүргэж үг хэллээ. Тэрээр үгэндээЭнэхүү Интерактив сургалт, сурталчилгааны материал нь мэдээлэл технологийн шинэ арга замаар Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа эмгэг судлаач эмч нарт мэргэжлийн мэдлэг ур, чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломж олгож байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дээрхи бүтээлийг дахин сайжруулах, шинэ мэдээллээр баяжуулах боломжтойгэдгийг онцоллоо.

 

Энэхүү төслийг ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн, онлайн, офлайн хэлбэрээр ашиглах боломжтой 33 аудио лекц, лекц тус бүрт өөрийгөө шалгах тест, 4 видео хичээл, олон нийтэд зориулсан сурталчилгааны 1 видео боловсруулсан бөгөөд ёслолын арга хэмжээний үеээр нийт 30 гаруй эмгэг судлаач, шүүхийн шинжээч эмч нарт гардуулан өглөө.

Эдгээр бүтээлүүд нь аймаг орон нутагт ажиллаж байгаа эмгэг судлаач эмч, шүүхийн шинжээч эмч нарт ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа сайжруулахад нь үнэтэй хувь нэмэр болох оюуны хөрөнгө оруулалт боллоо гэж ЭСҮТ-ийн захирал Г.Уянга ёслолын үйл ажиллагааны хаалтын үгэндээ цохин тэмдэглэлээ.