Эмгэг судлаач эмч нарт зориулсан ажлын байрны давтан сургалт эхэллээ

A- A A+
Эмгэг судлаач эмч нарт зориулсан ажлын байрны давтан сургалт эхэллээ

Эмгэг судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран

2016 оны Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хүрээнд

зохиогдох Эмгэг судлаач эмч нарт зориулсан ажлын байрны давтан сургалтыг

2016 оны 03 сарын 16 нд эхлүүллээ. Сургалт жилийн турш үргэлжилж,

хөтөлбөрийн төгсөлд 1 багц цагийн гэрчилгээ олгогдоно.

Энэ жилийн сургалтаар “Иммуногистохимийн аргачлалын хэрэглээ”

сэдвийн дор нийт 12 лекцийг бэлтгэн танилцуулах бөгөөд тус төвийн хэмжээнд уг

аргачлалыг нэвтрүүлэхэд тулгамдсан асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх арга

замыг эрэлхийлэхийн зэрэгцээ эмгэг судлаач эмч нарын онолын мэдлэг, ур

чадварыг дээшлүүлэхийг зориж байгаа юм.