Олон улсын эмч нарын өдрийг угтсан “Миний мэргэжил миний бахархал” сэдэвт аяны хүрээнд зохион байгуулагдсан Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын нэрэмжилт спортын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай боллоо.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй холимог 6 баг өрсөлдсөнөөс авхаалж самбаа, эрч хүчээрээ 2-р тасгийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болж, 1-р тасгийн баг тамирчид 2-р байр, Захиргааны 1-р баг 3-р байр, 3-ын шидэлтын тэмцээнд Ц.Энхбат, Ө.Рысбек нар тус тус тэргүүллээ.