Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19
дүгээр зарлигаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 1-р тасгийн эрхлэгч, ахлах
зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа, 2-р тасгийн ахлах зэргийн лаборант
Д.Байрсайхан нар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэнийг төвийн захирал
Г.Уянга гардууллаа.
Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Төрийн
одон медаль хүртсэн эмч, лаборант нартаа баяр хүргэж, амьдралд нь аз жаргал,
эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.