Эмгэг судлалын үндэсний төвийн тулгамдсан асуудлуудын нэг нь эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдийн залгамж холбоог хангах явдал юм. Энэхүү уралдаан нь Олон улсын эмч нарын өдрийг угтсан “Минйи мэргэжил, миний бахархал” сэдэвт аяны хүрээнд эмгэг судлаач эмчийн мэргэжлийг сурталчилах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Уралдаанд нийт 9 бүтээл ирүүлснээс 2 бүтээл шалгарч 1 дүгээр байрт “Анатомын эмгэг судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын 2 дугаар дамжааны суралцагч эмч Ц.Ихбаяр, 2 дугаар байрт уг сургалтын 1 дүгээр дамжааны суралцагч эмч Г.Түвшинжаргал нарын бүтээлүүд тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шалгарсан бүтээлүүдийг байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд сурталчлах болно.