“Миний мэргэжил, миний бахархал” аяны үйл ажилллагаа өндөрлөв

A- A A+
“Миний мэргэжил, миний бахархал” аяны үйл ажилллагаа өндөрлөв

Эмгэг судлалын үндэсний төвийн Судалгаа шинжилгээ, сургалт, гадаад харилцааны албанаас Олон улсын эмч нарын өдрийг угтсан “ Миний мэргэжил, миний бахархал” сэдэвт аяныг 2016-03-01-ээс 2016-03-31 хооронд 1 сарын хугацаатай зохион байгууллаа. Аяныг удирдамжийн хүрээнд, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулав. Хамтран ажиллаж, идэвхитэй оролцсон алба, тасаг, нийт эмч, мэргэжилтэн ажилтнууддаа талархал илэрхийлье. 

Олон улсын эмч нарын өдрийг угтсан

“Миний мэргэжил, миний бахархал” сэдэвт аяны тайлан

 Эмгэг судлалын үндэсний төвийн Судалгаа шинжилгээ сургалт гадаад харилцааны албанаас бусад албадуудтай хамтран Олон улсын эмч нарын өдрийг угтсан “ Миний мэргэжил, миний бахархал” сэдэвт 1 сарын аяныг 2016-03-01-ээс 2016-03-30 хооронд зохиойн байгууллаа. Аяныг удирдамжийн хүрээнд, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулав. Үүнд:

Аяны нээлт 2016-03-01-ний өдөр болж, ДЭМБ-ын санхүүжилтээр хийгдсэн “Эмгэг судлаач эмч нарт зориулсан интерактив сургалт, сурталчилгааны материал боловсруулах нь” төслийн хаалт буюу бүтээлийг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж 30 гаруй эмгэг судлаач эмч нарт хичээлийг гардуулав. Нээлтэнд хүнтэд зочиноор ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Монгол дахь суурин төлөөлөгч Со-Нюунт-У, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг, мөн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, эмгэг судлалын ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ш.Энхтуяа нар уригдан оролцлоо.

Эмгэг судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 2016 оны Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хүрээнд зохиогдох Эмгэг судлаач эмч нарт зориулсан ажлын байрны давтан сургалтыг 2016 оны 03 сарын 16-нд эхэллээ. Энэ жилийн сургалт жилийн турш үргэлжилж, хөтөлбөрийн төгсөлд 1 багц цагийн гэрчилгээ олгогдоно.

ЭСҮТ-ийн цахим хуудсанд төслийн хүрээнд хийгдсэн “Эмгэг судлалын оношийн тухай юу мэдэх вэ” сурталчилгааны видеог байршуулав.

Эмгэг судлаачийн мэргэжлийн талаар 4 дүгээр тасгийн эрхлэгч эмч Б.Болортуяа С1 телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт 2016-03-28-нд оролцов.

“Миний мэргэжил миний бахархал” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэр, Ц.Бүжидмаа, суралцагч эмч Ц.Ихбаяр, Д.Болортуяа, Б.Цэнд-Аюуш, Г.Түвшинжаргал, Г.Саруул, Б.Энхзул, Э.Дөлгөөн нарын нийт 9 эссэ бичлэгээс 1 дүгээр байрт 2 дугаар дамжааны суралцагч эмч Ц.Ихбаяр, 2 дугаар байрт 1 дүгээр дамжааны суралцагч эмч Г.Түвшинжаргал нар тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнуулав.

ЭСҮТ-ийн захирлын нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016-03-27-ний өдөр зохион байгуулж нийт ажиллагсдын хамруулсан 6 баг өрсөлдснөөс 2 тасгийн баг тэргүүлэн, 1 тасгийн баг удаалж, захиргааны 1 дүгээр баг гутгаар байрыг тус тус эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Анагаахын оюутан залууст мэргэжлээ сурталчлах лекц уншуулах ажлын хүрээнд эмгэг судлаач эмчийн мэргэжлийг сурталчлах “Эмгэг судлаач эмч гэж хэн бэ” болон “Оношийн тухай” лекцыг 2016-03-28-нд ЭСҮТ-ийн Чанарын албаны дарга, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч, эмгэг судлалын профессор Б.Уранчимэг уншиж, “ЭТҮГЭН” их сургуулийн Анагаахын сургуулийн төгсөх дамжааны 110 орчим оюутанг хамруулав. Оюутнууд эмгэг судлал болон эмгэг судлаач эмчийн мэргэжлийн тухай сонирхсон асуултандаа хариулт авч сэтгэл хангалуун оролцлоо.

Тус аянд зориулан ЭСҮТ-ийн Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн сургалтын танилцуулга самбарыг боловсруулан хэвлүүлж мөн байгууллагын цахим хуудасны үндсэн цэсийг шинэчлэн байршуулав.

Аяны үйл ажиллагааны талаарх мэдээг тухай бүр нь байгууллагын цахим хуудсаар мэдээлсэн. Уг аян нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамтран ажилласан алба, тасаг, хамт олондоо СШСГХА-ны зүгээс талархаж байна.

                                                    2016 оны 03 сарын 31