Ёс зүйн салбар хорооноос эмнэлгийн ажилтны ёс зүйг сайжруулахад чиглэсэн сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулж, Ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУ-ны доктор Б.Саранцэцэг “Хандлага” сэдвээр нийт ажиллагсдад лекц уншлаа. Эмнэлгийн ажилтны ёс зүйн гол цөм болох “Хандлага” сэдвээр сургалт зохион байгуулсан нь ажилтны сахилга бат, дэг журам, үйлчлүүлэгчдэд тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлүй үзүүлэхэд чиглэгдсэн өнөөгийн хэрэгцээнд тулгаарласан, чухал ач холбогдолтой боллоо.