Жил бүр олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Лаборантын нэг өдөр” аян 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Уг аян нь 2016 оны 4 дүгээр сарын 12-оос 5 дугаар сарын 12 хүртэл 1 сарын хугацаатай явагдах бөгөөд эд, эсийн лабораторийн лаборант нарын мэргэжлийг сурталчлах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
Аяны хүрээнд лаборант нарын дунд “Лаборант нарт тулгамдаж буй асуудал” сэдэвт чөлөөт ярилцлага, Онол практикийн бага хурал, “Нээлттэй хаалганы өдөр”- мэргэжлээ сурталчлах цаг, бүх ажиллагсдыг хамруулсан гар бөмбөгийн тэмцээн, урлагийн их наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.