Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 90 жилийн ой болж өнгөрлөө

A- A A+
Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 90 жилийн ой болж өнгөрлөө

Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны түүхт 90 жилийн ойг МҮЭСТ ордонд энэ сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын үйл ажиллагаанд МҮЭХ-ны ерөнхийлөгч  Х.Амгаланбаатар, Эрүүл Мэнд, Спортын Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, МЭМАҮЭ холбооны дарга .Мягмар болон бусад албаны хүмүүс, ахмад гишүүд, “Алтан чагнуурын эзэд”, эмч, эмнэлэгийн ажилчид оролцлоо.

Ойн үеэр Эмгэг Судлалын Үндэсний төвөөс дараах ажилтнууд шагнал хүртлээ.

Эрүүлийг хамгаалахын тэргүүний  ажилтан хүндэт тэмдгээр:

  • Лаборант - Г.Гантуяа
  • Тооцооны нягтлан бодогч - Т.Алтанзагас
  • Нярав - Д.Бяцханхүү

Яамны жуух бичгээр:

  • Лаборант - И.Амаржаргал
  • Лаборант - Ө.Рысбек
  • Үйлчлэгч - Д.Эрдэнэцэцэг нар

Эмгэг Судлалын Үндэсний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Энхжаргалыг МҮЭ-ийн сонгуульт ажлыг идэвх зүтгэл, үр бүтээлтэй гүйцэтгэж, гишүүд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан тул МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2016 оны 06 сарын тогтоолоор МҮЭ-ийн “ТЭРГҮҮНИЙ ИДЭВХТЭН” цол, тэмдэгээр шагнав. Мөн ойн медалиар 25 ахмад ажилчид, 10-аас дээш жил ажилласан гишүүдээ шагнаж урамшуулав. Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны түүхт  90-н жилийн ойгоор  ЭМСЯ, МҮЭХолбооны ойн медаль, хүндэт тэмдэг, жуух бичгээр шагнагдсан бүх хүмүүст баяр хүргэе.