“Эрүүл мэндийн салбарт тавтай морил” хөдөлмөрийн яармагт оролцлоо

A- A A+
“Эрүүл мэндийн салбарт тавтай морил” хөдөлмөрийн яармагт оролцлоо

Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн холбооноос хамтран анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдөд зориулан 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарт тавтай морил” хөдөлмөрийн яармагт Эмгэг Судлалын Үндэсний Төв оролцлоо.

Хөдөлмөрийн яармагийн үеэр байгууллагын үйл ажиллагаа болон эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын талаар танилцуулж, сул ажлын байрыг олон нийтэд зарлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Сул ажлын байр - “Эмгэг судлаач эмч”

 

Ажлын байранд тавигдах шаардлага

          Эмгэг Судлалын Үндэсний Төвд эмгэг судлаач эмчийн ажлын байранд сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

·         Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

·         Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн

·         Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй

·         Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй

·         Багаар ажиллах чадвартай

·         Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах

·         Бие даан өөрийнгөө хөгжүүлэх чадвартай

 

Бүрдүүлэх материал

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл

·         Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөх

·         Хувийн намтар (Curriculum Vitae)

·         Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах

·         Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах

·         Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг Энхтайваны өргөн чөлөө-1

Харилцах утас: 313820, 99032857