Тус төв нь Монгол улсын хэмжээнд амьд ахуйн эд, эсийн түвшинд өвчтөний оношийг тогтоох, эмнэлэгт нас барагсдад эмгэг судлалын задлан шинжилгээ хийж онош, дүгнэлт өгч эмчилгээг үнэлэн баталгаажуулж, улсын хэмжээнд эмгэг судлалын албыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.1 дэх заалтын дагуу Эмгэг судлалын үндэсний төв нь 2016 онд нэн шаардлагатай дараах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахаар төлөвлөж байгаа тул холбогдох техникийн тодорхойлолт, нийлүүлэх үнийн саналаа 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн 17.00 цагаас өмнө Эмгэг судлалын үндэсний төвийн №221 тоот өрөөнд архив бичиг ажилтан Ж.Оюун-Эрдэнэд (oyunerdene.jinjid@yahoo.com) бичгээр болон цахимаар ирүүлнэ үү.
Утас: 313820; 99753853
Факс: 313820
№ |
Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр |
1 |
Тархины хөрөө |
2 |
Ясны хөрөө |
3 |
Задлан шинжилгээний багаж (ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 70-80 ширхэгтэй) |
4 |
Слайд хадгалах шкаф /10000 ширхэг шилний багтаамжтай/ |