Олон улсын сувилагчдын өдрийг угтсан “Лаборантын нэг өдөр” аяны хүрээнд зохион байгуулагдсан Эмгэг Судлалын Үндэсний Төвийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй холимог 5 баг өрсөлдсөнөөс авхаалж самбаа, эрч хүчээрээ 2-р тасгийн баг тамирчид тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болж, 1-р тасгийн баг тамирчид 2-р байр эзэллээ.