Эд, эсийн лабораторийн лаборант нарын “Онол практикийн бага хурал” боллоо

A- A A+
Эд, эсийн лабораторийн лаборант нарын “Онол практикийн бага хурал” боллоо

Олон улсын сувилагчдын өдрийг угтсан “Лаборантын нэг өдөр” аяны хүрээнд зохион байгуулагдсан эд, эсийн лабораторийн лаборант нарын “Онол практикийн бага хурал” 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болж өнгөрлөө.
Хуралд 5 судалгааны ажил хэлэлцэгдэж, 1-р байранд 3-р тасгийн лаборант Г.Гантуяа, С.Оюунчимэг, Н.Өлзийбаяр нарын “Ходоодны дурангийн эд сорьцын шинжилгээнд хеликобактери пилори илрүүлэх тусгай будгийн арга” сэдэвт судалгааны ажил; 2-р байранд 1-р тасгийн лаборант Г.Энхжаргал, Г.Энхсайхан, Ц.Тунгалаг, Ө.Рысбек нар “Ходоодны салстын хорт хавдрыг илрүүлэхэд PAS болон Альциан хөх PAS хосолсон будгийн аргыг харьцуулан хэрэглэх нь” сэдэвт судалгааны ажил тус тус эзэллээ.
Онол практикийн бага хуралд амжилттай оролцсон эд, эсийн лабораторийн лаборант, удирдсан эмгэг судлаач эмч нартаа баяр хүргэе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Судалгааны ажлууд:
1. “Бөөрний нарийн зүүний хатгалтын эдийн гэрлийн микроскопын шинжилгээний бэлдмэлийн арга аргачлалыг судлах”
С.Амаржаргал, Н.Баярмаа, Б.Болортуяа
2. “Ходоодны дурангийн эд сорьцын шинжилгээнд хеликобактери пилори илрүүлэх тусгай будгийн арга”
Г.Гантуяа, С.Оюунчимэг, Н.Өлзийбаяр
3. “Ходоодны салстын хорт хавдрыг илрүүлэхэд PAS болон Альциан хөх PAS хосолсон будгийн аргыг харьцуулан хэрэглэх нь”
Г.Энхжаргал, Г.Энхсайхан, Ц.Тунгалаг, Ө.Рысбек
4. “Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх”
Г.Янжинлхам, У.Бямбатуяа, Г.Алтаншагай
5. “Эдийн шинжилгээний 1 бэлдмэлд ногдох урвалж бодисын өртгийг тодорхойлох нь”
И.Амаржаргал, С.Анхтуяа