ЭСҮТ-ийн захирал Г.Уянга Япон улсад Цитологийн олон улсын 19 дэх Конгрессд оролцлоо.

A- A A+
ЭСҮТ-ийн захирал Г.Уянга Япон улсад Цитологийн олон улсын 19 дэх Конгрессд  оролцлоо.

Япон улсын Нийслэл Токио хотын Yokohama -д 2016 оны 05 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 01 өдрүүдэд Цитологийн Олон Улсын 19 дэх Конгресс зохион байгуулагдлаа. Уг хуралд Дэлхийн 65 орон оролцсоноос Монгол улсын Эрүүл мэнд спортын яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга Конгрессын ерөнхийлөгчийн урилгаар оролцон “Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлгийн хөтөлбөр Монголд” сэдвээр илтгэл тавиж хэлэлцүүллээ.