Эрүүл мэнд, спортын яамнаас санаачлан боловсруулсан “Эрүүл ахуйн тухай хууль”-ийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, улс даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах ажлын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн хуулийн зөвлөх С.Батбаатар нийт ажиллагсдад 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцуулах сургалтыг байгуулав.